Аврора Бореалис нь Антарктадийн хойд зүг болон Арктикийн өмнөд зүгийн орчим болдог гайхалтай байгалийн үзэгдлийн нэг юм. Байгалийн энэхүү үзэгдлийг илүү тод, бодитоор харъя гэвэл Хойд Финлядын Лапландаас харж болно. Энэхүү гайхалтай үзэгдлийг харахаас гадна та байгалийн сайхныг мэдрэх бөгөөд тэнгэрт ямар ч үүл хураагүй байх нь аялалыг илүү сонирхолтой болгож өгнө. Хэрвээ бал сарын аялалаа хийх гэж байгаа Аврора Бореалис-ыг сонговол та харамсахгүй романтик орчин бүрдэх боломжтой юм.
2. Өвөрмөц хэлбэрт үүл
Энэхүү өвөрмөц хэлбэрт үүл төдийлөн тохиолдоод байдаггүй бөгөөд энэхүү үүлийг харснаар та тайвширч, сайхан амралтыг мэдрэх боломжтой. Учир нь эдгээр үүлүүд гуурс, хоолой мэт хэлбэртэй бөгөөд хар бараанаас, цагаан саарал хүртэл ууссан байдаг. Хүчтэй аадар бороо орох гэж байгаа үед тэнгэрт энэ үүл хуралдаж болох юм.
3. Эрвээхийн нүүдэл
Эрвээхийнүүд хүнд сайхан мэдрэмжийг төрүүлж чаддаг нэгэн амьтан билээ. Эдгээр эрвээхийнүүд олон өнгийн холбоог үүсгэдэг бөгөөд АНУ болон Мексикийн газар нутаг дээр ихээхэн тохиолдоно. Калифорнийн цэцэрлэгт хүрээлэнгээр аялаж байх үедээ та модон дээр улбар шар, хар өнгийн холимог зүйлсийг харвал эдгээр зүйлс бол эрвээхийнүүд байх юм.
4. Пенитентес
Пенитентес нь мөснөөс бүтсэн хачирхалтай дүр зураг юм. Эдгээр бүтээлүүд нь хэдэн дюймаас 2 метрийн өндөрт хүрэх тохиолдол ч бий. Энэхүү гайхалтай үзэгдэл Чили болон Аргентины хооронд байх 4000 метрийн өндөрт байрлах юм. Үүнийг харахын тулд Чили болон Аргентины уул руу явган аялал хийхэд хангалттай.
5. Үхлийн хөндийд байрлах хөдөлгөөнт чулуунууд
Энэхүү үзэгдлийг Калифорнийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн болох “Үхлийн хөндий”, Рейстрак Плая нуурын орчимд харж болох юм. Рейстрак Плая нь хамгийн хуурай нуур учир хөдлөж буй, нүүсэн чулуулгуудыг та хялбархан олж харна. Энэхүү чулуун нүүдлийг геологийн нэгэн нууц хэмээн үздэг бөгөөд энэхүү хөдөлгөөн нь салхины нөлөө, чулууны хурд гэх мэт байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй гэж үздэг. Рейстрак Плая-д очсоноор таны эргэн тойронд өндөр уулс, цав цагаан үүлс байх болно.
6. Дөрвөлжин үүлс
Дөрвөлжин үүлс нь чийглэг уур амьсгалтай, бороо орох гэж буй бүхий л газар таарч болно. Гэсэн хэдий ч байгалийн энэхүү үзэгдлийг илүү тод харахыг хүсэж байвал Небраск болон Дакоте ихэд тохиромжтой. Өдрийн гэрэл нь үдшийн бүрийд гайхалтай үүлсээр солигдож байгаа нь таны гайхшралыг төрүүлэх болно.
Дөрвөлжин үүлс нь чийглэг уур амьсгалтай, бороо орох гэж буй бүхий л газар таарч болно. Гэсэн хэдий ч байгалийн энэхүү үзэгдлийг илүү тод харахыг хүсэж байвал Небраск болон Дакоте ихэд тохиромжтой. Өдрийн гэрэл нь үдшийн бүрийд гайхалтай үүлсээр солигдож байгаа нь таны гайхшралыг төрүүлэх болно.
7. Галан хуй салхи
Галан хуй салхи нь байгалийн бас нэгэн өвөрмөц үзэгдлүүдийн нэг юм. Хэдийгээр энэхүү үзэгдлийг харахад гайхалтай сайхан ч сайхны хажуугаар аюултай зүйл билээ. Энэхүү хуй салхи нь ой модонд ихэвчлэн тохиолддог бөгөөд салхины хурд цагт 100 миль болоход илэрдэг байна. Гэхдээ галан хуй салхи төдийлөн их тохиолдоггүй.
8. Шороон шуурга
Шороон шуурга бол дэлхий дээр нэлээд тохиолддог байгалийн үзэгдэл билээ. Энэхүү үзэгдэл ихэвчлэн хуурай уур амьсгалтай улс оронд тохиолддог бөгөөд элсэн ширхгүүд хаа сайгүй тарсан үед хүчтэй салхи эдгээр элснүүдийг дээш хөөргөн элсэн шуурга үүсдэг байна. Маш хүчтэй элсэн шуурга бас л нэлээд аюултай юм.
9. Солонго
Солонго хараагүй хүн гэж байхгүй бөгөөд түүний үзэсгэлэнг бишрэхгүй байхын аргагүй билээ. Солонго янз бүрийн урт, хэмжээтэй байдаг бөгөөд зарим тохиолдолд хоёр давхар солонго татах нь ч бий. Солонгыг усан бассейн, гол, нуур гэх мэт усан бүрхүүлтэй газруудад харах боломжтой.
10. Таосын чимээ
Таосын чимээ нь үл мэдэгдэх хүчин зүйлээс үүссэн үзэгдэл юм. Таосын чимээг сонссон хүн төдийлөн их биш бөгөөд энэ нь тайлбарлашгүй нэгэн өвөрмөц үзэгдэл аж. Энэхүү үзэгдэл Нью-Мексикийн Таост тохиолддог учир ийнхүү нэрлэх болжээ. Та байгалийн үзэсгэлэнт газрын уулсын дунд сууж байтал галт уулын чимээ мэт өвөрмөц чимээ сонсогдоход ямар байх бол хэмээн төсөөлөөд үзээрэй.
No comments:
Post a Comment