Энэ зун очиж үзэх үзэсгэлэнт 10 газар
1.Арц богд уул
Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй. Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул. Уулын өвөр тал нь нилээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Уулыг тойсон гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг. Улаанбаатар хотоос 551 км зайд байдаг.
2. Ачит нуур
Ачит нуур нь Увс, Баян-Өлгий аймгийн дунд орших Монгол орны хамгийн цэнгэг уст нуур юм. Нуурын эрэг нь тал нутаг байх бөгөөд баруун хойд, зүүн хойд талдаа намгархаг гадургуутай. Энэ нуур Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм,Хархираа Түргэний уулсын хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол , Бөх мөрөн гол, Улиастай голуудын усаар тэжээгдэнэ. Улаанбаатар хотоос 1516 км, аймгийн төв Улаангомоос 180 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгийгөөс 90 км зайд оршдог.
3. Хар зүрхний хөх нуур
Хар-Ус нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ. Хар-Ус нуур нь ионы бүрэлдэхүүнээр гидрокарбонатын ус бүхий нуурын ангилалд багтдаг. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин”хэмээн шагшин магтдаг билээ. Улаанбаатар хотоос 785 км зайд оршдог.
4. Хар ус нуур
Хар-Ус нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ. Хар-Ус нуур нь ионы бүрэлдэхүүнээр гидрокарбонатын ус бүхий нуурын ангилалд багтдаг. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин”хэмээн шагшин магтдаг билээ. Улаанбаатар хотоос 785 км зайд оршдог.
5. Харуул овоо
Ховд аймгийн Булган сумын төвөөс зүүн урд чигт 15 км-т Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км-т Жаргалан нэртэй уулын өвөр, орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж буйг нутгийнхан Харуул овоо хэмээн нэрлэж иржээ. Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж үелүүлэн энэ овоог босгохдоо дунд зэргийн шургааг модыг 1.5 метрийн зайтайгаар зангилаа углуурга байдлаар бэхэлгээ болгож хийсэн нь модны ил гарсан үзүүрүүдээс харагддаг. Овоо нь гурван үе бөгөөд доод үеэрээ цүлхгэр бүдүүн, дээшээ нэгэн жигд хэмээр нарийсаж цамхаг хэлбэрээр босгожээ. Овооны өндөр нь 10 гаруй метр орчим, суурийн голч нь 7 метр орчим юм. Дурсгалын нэрний байдлаас авч үзэхэд уг байгууламжийг нутгийн хил хязгаарын тэмдэг юм уу, ямар нэгэн дохио тэмдэг болгох зорилгоор байгуулсан болох нь тодорхой байна. Нутгийн ард олны дунд уг дурсгалтай холбоотой домог ярианы хэд хэдэн хувилбар байдаг. Энэ дурсгал нь XVII-XVIII зууны үед холбогдох цөөн тооны чулуун байгууламжуудын нэг юм. Улаанбаатар хотоос 1590 км зайд оршдог.
6. Хамрын хийдийн цогцолбор
XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотоос 521 км зайд оршдог.
7. Булган уул
Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог. Уулын зүүн хормойд Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий. Гүзээлзгэнэ, хад, тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамалтай. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гоньд зэрэг хүнсний ургамалтай. Булган ууланд хангайн бүсэд ургах хар мод, хуш зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модод ургана. Булган уул нь Улаанбаатар хотоос 520 км зайд оршдог.
8. Өөш манхан
Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээрийн гайхамшигтай юм. Энэ элсэн уулыг түшиглэн “Өөш тур” бөөрний сувилал байгуулагдсан бөгөөд зургаа, долоодугаар сард үйлчлүүлэгчдээ хүлээн авдаг. Нарны идэвхижил хамгийн тохиромжтой энэ үед халуун элсний эмчилгээний үр дүн илүү тул сувилуулагсад халуун элсэнд нүцгэн биеэ булж бас ингэний сүү, хоормогоор ундаалж өвчин, эмгэгээ эмчилнэ. Улаанбаатар хотоос 465 км-д оршдог.
9. Хяргас нуур
Увс аймгийн үзэсгэлэнт газрын нэг болох Хяргас нуур нь усан болор мэт тунгалаг бөгөөд дотор нь сэлэх загас, жараахай нь нүднээ тодхон харагддаг. Нуур дундах шовх хаднууд, түүн дээр үүрээ зассан жигүүртэн шувууд гээд үзэж сонирхох зүйл их. Тун ховор хар галуу, цахлай болон алтайн сугас, монгол хадран, осмон, шар загас зэрэг байдаг. Улаанбаатараас 1300 км, аймгийн төвөөсөө 160 км зайд оршдог.
10. Дурлиг нарсны Хvннv булш
Дуурлиг нарс нь манай улсын нутагт илэрсэн Хvннvгийн зургаан том оршуулгын дурсгалт газрын нэг бєгєєд хамгийн зүүн захад байрлах язгууртны булш бvхий газар аж. Дурсгалт газарт 200 гаруй булш тархсан бєгєєд ихэнх булш нь ємнєд талд урт гонзгой vvдэвч бvхий дєрвєлжин хэлбэртэй. “Дурлиг нарсны Хvннv булш” дурсгалт газар нь Улаанбаатараас зүүн хойд зvгт 500 орчим км зайд, Хэнтий аймгийн Баян-Алдрага сумын нутагт байрладаг.
No comments:
Post a Comment