Wednesday, April 26, 2017

Энэ зун очиж үзэх үзэсгэлэнт 10 газар

1.Арц богд уул
Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй.  Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул. Уулын өвөр тал нь нилээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Уулыг тойсон гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг. Улаанбаатар хотоос 551 км зайд байдаг.
2. Ачит нуур
Ачит нуур нь Увс, Баян-Өлгий аймгийн дунд орших Монгол орны хамгийн цэнгэг уст нуур юм.  Нуурын эрэг нь тал нутаг байх бөгөөд баруун хойд, зүүн хойд талдаа намгархаг гадургуутай. Энэ нуур Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм,Хархираа Түргэний уулсын хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол , Бөх мөрөн гол, Улиастай голуудын усаар тэжээгдэнэ. Улаанбаатар хотоос 1516 км, аймгийн төв Улаангомоос 180 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгийгөөс 90 км зайд оршдог.
3. Хар зүрхний хөх нуур
Хар-Ус нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ. Хар-Ус нуур нь ионы бүрэлдэхүүнээр гидрокарбонатын ус бүхий нуурын ангилалд багтдаг. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин”хэмээн шагшин магтдаг билээ.  Улаанбаатар хотоос 785 км зайд оршдог.

4. Хар ус нуур
Хар-Ус нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ. Хар-Ус нуур нь ионы бүрэлдэхүүнээр гидрокарбонатын ус бүхий нуурын ангилалд багтдаг. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин”хэмээн шагшин магтдаг билээ.  Улаанбаатар хотоос 785 км зайд оршдог.

5. Харуул овоо
Ховд аймгийн Булган сумын төвөөс зүүн урд чигт 15 км-т Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км-т  Жаргалан нэртэй уулын өвөр, орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж буйг нутгийнхан Харуул овоо  хэмээн нэрлэж иржээ. Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж үелүүлэн энэ овоог босгохдоо дунд зэргийн шургааг модыг 1.5 метрийн зайтайгаар зангилаа углуурга байдлаар бэхэлгээ болгож хийсэн нь модны ил гарсан үзүүрүүдээс харагддаг.  Овоо нь гурван үе бөгөөд доод үеэрээ цүлхгэр бүдүүн, дээшээ нэгэн жигд хэмээр нарийсаж  цамхаг хэлбэрээр босгожээ. Овооны өндөр нь 10 гаруй метр орчим, суурийн голч нь 7 метр орчим  юм. Дурсгалын нэрний байдлаас авч үзэхэд уг байгууламжийг нутгийн хил хязгаарын тэмдэг юм уу,  ямар нэгэн дохио тэмдэг болгох зорилгоор байгуулсан болох нь тодорхой байна. Нутгийн ард олны дунд уг дурсгалтай холбоотой домог ярианы хэд хэдэн хувилбар байдаг. Энэ дурсгал нь XVII-XVIII зууны  үед холбогдох цөөн тооны чулуун байгууламжуудын нэг юм. Улаанбаатар хотоос 1590 км зайд оршдог.
6. Хамрын хийдийн цогцолбор
XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг.  Улаанбаатар хотоос 521 км зайд оршдог.
7. Булган уул
Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог. Уулын зүүн хормойд Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий. Гүзээлзгэнэ, хад, тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамалтай. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гоньд зэрэг хүнсний ургамалтай. Булган ууланд хангайн бүсэд ургах хар мод, хуш зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модод ургана. Булган уул нь Улаанбаатар хотоос 520 км зайд оршдог.
8. Өөш манхан
Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээрийн гайхамшигтай юм.  Энэ элсэн уулыг түшиглэн  “Өөш тур”  бөөрний сувилал байгуулагдсан бөгөөд зургаа, долоодугаар сард үйлчлүүлэгчдээ хүлээн авдаг.  Нарны идэвхижил хамгийн тохиромжтой энэ үед халуун элсний  эмчилгээний үр дүн илүү тул сувилуулагсад халуун элсэнд нүцгэн биеэ булж   бас ингэний сүү, хоормогоор ундаалж өвчин, эмгэгээ эмчилнэ. Улаанбаатар хотоос 465 км-д оршдог.
9. Хяргас нуур
Увс аймгийн үзэсгэлэнт газрын нэг болох Хяргас нуур нь усан болор мэт тунгалаг бөгөөд дотор нь сэлэх загас, жараахай нь нүднээ тодхон харагддаг. Нуур дундах шовх хаднууд, түүн дээр үүрээ зассан жигүүртэн шувууд гээд үзэж сонирхох зүйл их. Тун ховор хар галуу, цахлай болон алтайн сугас, монгол хадран, осмон, шар загас зэрэг байдаг.  Улаанбаатараас 1300 км, аймгийн төвөөсөө 160 км зайд оршдог.
10. Дурлиг нарсны Хvннv булш
Дуурлиг нарс нь манай улсын нутагт илэрсэн Хvннvгийн зургаан том оршуулгын дурсгалт газрын нэг бєгєєд хамгийн зүүн захад байрлах язгууртны булш бvхий газар аж. Дурсгалт газарт 200 гаруй булш тархсан бєгєєд ихэнх булш нь ємнєд талд урт гонзгой vvдэвч бvхий дєрвєлжин хэлбэртэй.  “Дурлиг нарсны Хvннv булш” дурсгалт газар нь Улаанбаатараас зүүн хойд зvгт 500 орчим км зайд, Хэнтий аймгийн Баян-Алдрага сумын нутагт байрладаг.



Аймгуудын гайхамшгийг нэрлэлээ

Дэлхийн долоон гайхамшиг гэж байдаг бол Монгол улсын аймгуудын долоон гайхамшгийг өчигдөр тодруулан олон нийтэд зарлалаа. МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөл энэ оны гуравдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Аялал жуулчлал ба өрсөлдөх чадвар 2011” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд тус зөвлөгөөний үеэр аялал жуулчлалын шинэ бүтээлийг нээн илрүүлэх, монгол орны онцлог, байгалийн гайхамшигт газрыг тодорхойлж эх орондоо төдийгүй олон улсад сурталчлах тухай ярилцсан байна.

МҮХАҮТ аймгуудын захиргаатай холбогдон жил орчмын хугацаанд нутаг тус бүрийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан долоон гайхамшгийг фото зураг, түүхийн баримтууд цуглуулан тодруулсан бөгөөд зарим аймгууд есөн ч гайхамшиг тодруулж, нийт 21 аймаг даяар 159 газрыг онцолжээ.

Цаашид МҮХАҮТ-ын зүгээс долоон гайхамшгийн зурагтай календарь гаргах төлөвлөгөөтэй байгаа ба газрын зураг дээр тус газруудыг байршуулах, мөн шинэлэг маршрут нээж байгаа юм байна. 

Экологийн асуудал тун эмзэг байгаа өнөө үед аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж нийгэмд сурталчлахаас гадна хүрээлэн буй орчноо байгаагаар нь авч үлдэх туйлын хэрэгтэй байгаа билээ.  Эх орныхоо үзэсгэлэнт газруудын талаар мэдээлэлтэй болж, бахархахаас гадна ард иргэдээ байгалиа хайрлан хамгаалах сэтгэлтэй болгох нь энэхүү ажлын гол зорилго болж байгаа аж.

Ингээд 21 аймаг тус бүрээс шалгарсан долоон  гайхамшигт газруудыг нэрлэж байна. 

АРХАНГАЙ АЙМАГ

1.Чулуутын гол
2.Хоргын тогоо
3.Тэрхийн цагаан нуур
4.Суварга хайрхан уул
5.Тамирын гол
6.Булган уул
7.Тайхар чулуу
8.Хар балгас
9.Билгэ хааны цогцолбор

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

1.Ёлтын сав газар
2.Алтай таван богдын байгалийн цогцолборт газар
3.Потаны мөсөн гол
4.Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг
5.Бага Түргэний хүрхрээ
6.Толбо нуур
7.Ачит нуур

БАЯНХОНГОР АЙМАГ

1.Цагаан агуй
2.Бичигтхад
3.Шатар чулуун хөшөө
4.Түрэгийн үеийн бичээс
5.Бүгийн цавийн хоолой
6.Шаргалжуутын халуун рашаан
7.Их Богд уул

БУЛГАН АЙМАГ


1.Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
2.Уран тогоо уул
3.Шивээт улааны цогцолбор
4.Хар бухын балгас
5.Чин толгойн балгас
6.Бий булгын балгас
7.Могойн шинэ ус

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

1.Ээж хайрхан уул
2.Бурхан буудай уул
3.Сутай хайрхан уул
4.Цагаан голын хадны зураг
5.Монгол элс
6.Хасагт хайрхан уул
7.Аж Богдын нуруу
8.Эрээн нуур
9.Шаахар толгой

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

1.Чойрын Богд уул
2.Зүүн жанжин Чойрын хийдийн туурь
3.Цагаан дарь эх
4.Дагвасүндэл бурхан
5.Хүүхдийн овоо
6.Дугар мээрэнгийн хөшөө
7.Цоорхойн рашаан

ДАРХАН - УУЛ АЙМАГ


1.Тахилгат их дархан уул
2.Дурлалын мод
3.Шарын голын зосон зураг
4.Буурал уулын булш
5.Дүрс нарс
6.Лам Дондовын рашаан
7.Хүйтний голын хадны бичээс

ДОРНОГОВЬ АЙМАГ
1.Хамрын хийдийн цогцолбор
2.Цагаан дарь эх
3.Сүйхэнт, Өлгий хийд
4.Цонжийн чулуу
5.Бүрдэнэ булаг, Мөнхийн ам
6.Эргэлийн зоо
7.Нүдэнгийн хонхор

ДОРНОД АЙМАГ


1.Чингисийн хэрмэн цав
2.Хэрлэн Барс хотын туурь, цамхаг
3.Буйр нуур
4.Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш
5.Их бурхант чулуун бурханы цогцолбор
6.Шонх таван толгойн хүн чулуун хөшөө
7.Хамар даваа дээрх ялалтын хөшөө
8.Халх гол
9.Вангийн цагаан уул

ДУНДГОВЬ АЙМАГ

1.Их газрын чулуу
2.Дэл уул
3.Бага газрын чулуу
4.Онгийн хийдийн туурь
5.Морин хуур
6.Өөш манхан
7.Дэлгэрхангай уул

ЗАВХАН АЙМАГ

1.Отгонтэнгэр хайрхан
2.Хар нуур
3.Загастайн давааны хүн чулуу
4.Бор хярын элсэн манхан, Мухартын гол
5.Тэсийн гол Нисэхийн шугуй
6.Их хайрхан уул
7.Дааган дэлийн буган чулуун хөшөө
8.Идэр голын буган хөшөөт дурсгал
9.Сангийн хэрмийн туурь

ОРХОН АЙМАГ

1.Зэрэглээ
2.Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар
3.Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

1.Арц богд
2.Хужиртын рашаан
3.Монгол түмний морины их шүтээн
4.Хархорум хот
5.Эрдэнэ зуу хийд
6.Тэвш уул
7.Төвхөн хийд

ӨМНӨГОВЬ АЙМАГ


1.Говь гурван сайхан
2.Баянзаг
3.Нэмэгт, Хэрмэн цав
4.Галбын говь
5.Ноён богд, Толь хад
6.Алгуй улаан цав
7.Хонгорын элс
8.Сангийн далай
9.Галбын гурван хийд

ХОВД АЙМАГ


1.Сэнхэрийн агуй
2.Хар-Ус нуур
3.Мөнххайрхан уул
4.Баянзүрхийн буган хөшөө
5.Төрийн тахилгат Алтан Хөхий уул
6.Харуул овоо
7.Ямаан усны хадны сүг зураг
8.Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар
9.Ишгэн толгойн хадны зураг

УВС АЙМАГ


1.Увс нуур
2.Хяргас нуур, хэцүү хад
3.Алтан элсний дархан цаазат газар
4.Хан хөхий уулс
5.Чандмань уулын дурсгал
6.Гоожуурын хүрхрээ
7.Мөнгөт цахир уул
8.Дэглий цагаан уул
9.Зураагийн улаан хадны зураг

ХӨВСГӨЛ АЙМАГ


1.Соёны бүс нутаг
2.Хөвсгөл нуур
3.Даян дээрхийн агуй
4.Уушгийн өврийн буган хөшөө
5.Улаан толгойн буган хөшөө
6.Дархадын 13 овоо
7.Цаатны нутаг

СЭЛЭНГЭ АЙМАГ


1.Амарбаясгалан хийд
2.Соронзон хад
3.Хувьсгалын өлгий Алтанбулаг
4.Халуун рашаан
5.Тужийн нарс
6.Дуут хад
7.Сайханы хөтөл

СҮХБААТАР АЙМАГ

1.Алтан овоо
2.Шилийн богд
3.Монголын хүн чулууд
4.Таван толгойн археологийн цогцолбор
5.Ганга нуур, Оргихын булаг
6.Хунгийн чуулган
7.Егүзэрийн хийд

ХЭНТИЙ АЙМАГ


1.Бурхан Халдун уул
2.Балдан Бэрээвэн хийд
3.Чингисийн гэрэлт хөшөө
4.Дэлүүн болдог
5.Хар зүрхний хөх нуур
6.Хэрлэнгийн хөдөө арал
7.Өглөгчийн хэрэм
8.Рашаан хад
9.Дуурлиг нарсны Хүннүгийн булш

ТӨВ АЙМАГ


1.Манзушир хийдийн туурь
2.Хустайн байгалийн цогцолборт газар
3.Гүнжийн сүм
4.Зоргол хайрхан уул
5.Чингис хааны морьт хөшөө
6.Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал
7.Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

Монголын үзэсгэлэнт газарууд  Top 15


Thursday, April 20, 2017

Монголын 9 гайхамшиг
1. Монголын говь /Баянзаг, Улаан зэрэг, Хонгорын гол, Хэрмэн цав/
    -Баянзаг: Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Байгалийн өвөрмөц тогтоц, үлэг гүрвэлийн ховор олдвороор дэлхийд алдартай. Үлэг гүрвэлийн өндөг дэлхийд анх удаа эндээс олдож, хүн төрөлхтөн энэ аварга амьтны үр төл өндөгтнөөс гардаг байсныг олж мэдсэн түүхтэй. Мөн энд ховор ургамлын тоонд ордог заган ой бий.


    -Хонгорын элс: Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Зөөлний нуруу, Хатан Сэврэй уулын хойд хормойгоор сунан тогтсон Хонгорын элс 180 орчим километр , 3-5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан юм. Гадаад дотоодын зочид гийчдийн сэтгэл зүрхний нэгээхэн хэсгийг өөртөө шингээн, халуун илчнээсээ харамгүй хайрладаг.





    2. Хойд цэнхэрийн агуу /Ховд аймаг Манхан сум/

      Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Хойд цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхгүйгээр хадгалан бидний ше хүргэжээ. Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан 4 хунх бий.
      1-р хунх. Энд 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээжээ.
      2-р хунх. Уг хунх агуйн хамгинй том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай гоёмсог зургуудыг агуулдөг юм. Хунхад арслан заан, тэмээн хяруул, аргаль, цацагт хяруул, цэн тогоруу зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ.
      3-р хунх. Хоёрдугаар хунхаар дамжин уг хунхад хүрэх бөгөөд зжрлаг тэмээг нилээн том хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна.
      4-р хунх. Энэ хунхад шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна.


      3. Орхоны хөндийн байгаль, түүх соёлын дурсгалт цогцолбор /Хөшөөт цайдам, Хар балгас, Культегийн хөшөө- Түрэгийн эзэнт гүрний дурсгал /
      Дэлхийн Өвийн Хороо 2004 оны 7 дугаар сарын 1-ний хуралдаанаар “Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авч хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ бүхий соёлын гайхамшигт дурсгал мөн гэдгийг дэлхий дахинд зарлан тунхагласан болно. Эртний түүхт Орхоны Хөндий нь Төв Азид малчин удамт нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн хөгжүүлж ирсний болон Өрнө Дорнын хийгээд соёл иргэншлүүдийн хоорондын харилцаа, холбооны гол уулзвар газар болж байсны түүхэн гэрч нотолгоо төдийгүй Суут Богд Чингисийн байгуулсан Монголын Эзэнт Гүрний нийслэл алдарт Хархорумын нандин дурсгалыг хадгалж байдгаараа Дэлхий дахинаа түгээмэл үнэ цэнэ бүхий хосгүй гайхамшигт дурсгалт нутаг юм.

       5. Эрдэнэзуу хийд, Занабазарын шилдэг бүтээлүүд (Өвөрхангай аймгийн Хархорин сум)
        Эрдэнэ зуу нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ.


        6. Хөвсгөл нуур (Хөвсгөл аймаг)
          Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэгт Оросын Холбооны Улсын хилийн ойролцоо орших томоохон хэмжээний цэнгэг уст нуур бөгөөд улсын хэмжээнд төдийгүй Төв Азийн хамгийн гүн, цэнгэг нуур юм. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4% болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурт Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэдэг 4 арал байгаагаас хамгийн том нь түүний төвд буй Далайн хүйс арал болно. Усны мандлаас 126 м өндөр бөгөөд 3 км 36 км урт, 2 км өргөн, 5,8 хавт.дөр.км талбайтай нилдээ ой модоор хучигдсан үзэсгэлэнт энэ арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ.
          7. XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн Эрдэнэ сум)
            Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан,  хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг. 
            8. Увс нуур /Увс аймаг-Их нууруудын хотгор/
              Увс нуур нь Монгол улсын Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Монгол орны хамгийн том нуур юм. Уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км, 3350 ам км талбай эзэлнэ. Нас нь 200 сая гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана. Увс нуур Их нууруудын хотгорын хойд захад байх бөгөөд далайн төвшнөөс 759 м өндөрт тогтжээ. Энэхүү нуур нь давсны нөөцтэй. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна. Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд урин дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ.
              9. Бурхан Халдун уул болон Чингис хааны түүхэн дурсгалт газар нутгууд
                Эзэн Чингэсийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж,хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул юм.Монголын эртний сурвалж бичиг “Монголын нууц товчоон”-д өгүүлсэнээр Их эзэн Чингэс хаан хойч үедээ эрхэмлэн захиж гэрээсэлсэн нь:
                ... Өндөр дээд Бурхан Халдун чамайг
                Өглөө бүр мялааж байя,
                Өдөр бүр тахиж байя,
                Үрийн үрд үүрд тахиж
                Үе тутам үргэлж шүтье... хэмээжээ.
                Энэхүү шүтэлгэт Бурхан Халдун уул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэрлэн голын эхний баруун гар талын цутгал болох Богдын голын эхэнд далайн түвшнээс дээш 2361.5 м өндөрт өргөгдөн оршино
                Хар зүрхний хөх нуур
                Эзэн Чингэсийн Монголын их гүрний хаан ширээнд заларсан ”Хар Зүрхний Хөх” нуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Бага Буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд байдаг. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм.

                Өглөгчийн хэрэм
                Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45км-ын зайд Дайчин уулын аманд шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм хэмээдэг байна.

                Энэ хэрэм нь ойролцоогоор гурван км орчим бөгөөд урд талдаа хоёр хаалганы оромтой ажээ. Хэрмийн хана 3.1 метр өндөр, 2.5 метр зузаантай юм.

                Уг хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн домог болгон ярьдаг байна. Судлаачид хэрмийн дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэж XII–XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан болов уу гэж үзэж байжээ. 



                Энэ зун очиж үзэх үзэсгэлэнт 10 газар 1.Арц богд уул Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хо...